Цаг үеийн мэдээ

Монгол улсаа төлөөлөө Токио 2020 олимпын чөлөөт бөхийн төрөлд барилдсан Э.Бэхбаяр өөрийн үзэл бодлоо цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрээр "Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эргээд бодоход өөртөө алдахааргүй зүйл хийе гэж их мэрийлээ чадсангүй. Итгэж найдаж байсан хүмүүстээ бүгдэд баярлалаа. Шигшээ багийн багш нартаа бас баярлалаа. Ялагдал болгоныг багш нар үүрч, хэрүүл уруулаар нүдүүлж харагдах юм. Зөвхөн миний л буруу. Бусад тамирчдадаа амжилт хүсье. Хэрүүл хэрэггүй. Чөлөөт бөх мандан бадраг. Маргааш нар манддагаараа мандана" хэмээжээ. 

Таны сурталчилгаа