Цаг үеийн мэдээ

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан дөнгөж сая боллоо. ОУХМ М.Лхагвагэрэл  хагас шигшээ барилдаанд АНУ-ын Гэйбл Стивесонтой хүч үзэв. Манай бөх Сэм авгын залуу од Стивесонтой 2018 оны залуучуудын ДАШТ-д таарч 4:7-гоор ялагдаж байсан бол гурван жилийн дараа олимпын дэвжээнд дахин таарч 0:5-аар ялагдав. 

Ингэснээр М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн алдарт аварга Таха Ахгуль, Кыргызстаны Айаль Лазаревийн ялсантай барилдана.

Таны сурталчилгаа