Цаг үеийн мэдээ

Монголын багийн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр Олимпын дэвжээнд зодоглоно.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаанаа Японы бөхчүүдтэй 10:30 цагт хийх оноолт таарчээ.

Мөн эрэгтэйчүүдийн 125кг-ын жинд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53кг-ын жинд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө ур чадвараа сорихоор "Токио-2020" Олимпийн дэвжээнд гарах юм.

Эх сурвалж: МҮОХ

 

 

Таны сурталчилгаа