Цаг үеийн мэдээ

 2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 03 дугаар тогтоолоор баталсан Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг даатгуулагч та ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс авах боломжтой. 

Даатгалын гэрээтэй лавлагаа шатлалын болон хувийн хэвшлийн эмнэлэг рашаан сувилалд 490 оношийн бүлгээр хэвтэн эмчлүүлж эмийн эмчилгээ, мэс засал, эрчимт эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, хорт хавдар зэрэг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг тухайн хэвтсэн оношоос хамаарч 187,500–85,221,000 төгрөгийг ЭМД-ын сангаас хөнгөлж, нийт гарсан зардлын 15-25 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Таны сурталчилгаа