Цаг үеийн мэдээ

 Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүний нэг яах аргагүй Хөвсгөлийн цагаан загас билээ. 

Хөвсгөлийн цагаан загасыг үржүүлэх ажлыг энэ жилээс эхлүүлэн  Шинжлэх ухааны академи газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхантай хамтран Цагааннуур суманд загас үржүүлэх тоног төхөөрөмж худалдан авах, Цагаан загас үржүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлыг гэрээ байгуулан  эхлүүллээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Цагаан загас үржүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх 45 сая, Цагаан загасны судалгаа хийх зориудын аргаар үржүүлэх техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах зөвлөх үйлчилгээнд 35сая,  төгрөг батлуулж, техник тоног төхөөрөмжийг “Шинэ сариг” ХХК, Загас судлалын төв ТББ-тай хамтран нийлүүлэх юм.

Хөвсгөлийн цагаан загасыг үржүүлэх судалгааны ажлыг ОХУ-аас туршлага судалж, эхлүүлэхийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.

Эх сурвалж: Эрх чөлөө сонин 

Таны сурталчилгаа