Даатгуулагч танд 2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн баталсан 03 дугаар тогтоолын Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.
Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь 5-аас доошгүй хоног үргэлжилнэ. Өдрөөр эмчлүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардал 150.000 төгрөг бөгөөд үүнээс ЭМД-ын сангаас 130,000 төгрөгийг, даатгуулагч иргэн өөрөө 20.000 төгрөгийг тус тус хариуцан төлнө.
Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний суурь тарифийн хэмжээ 450,000 төгрөг бөгөөд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 15 хувийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө.