Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ Зүрхний эхо, Холтер зүрхний цахилгаан бичлэг оношилгоог хийлгэхэд Эрүүл мэндийн даатгалаас хэрхэн хөнгөлөх вэ?
2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөхөөр тусгасан.
Уг журмын дагуу Зүрхний эхо,Холтер зүрхний цахилгааны бичлэгийн нийт төлбөр 50,000 төгрөгийн 70 хувь болох 35,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцна.
Харин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм.
Иргэн-даатгуулагч та өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх боломжтой.