Дезерет олон улсын байгууллагаас санхүүжүүлэн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны өрөөг иж бүрэн тоноглон хүлээлгэн өглөө.
Ингэснээр орон нутагтаа мэс заслын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хагалгааг хугацаа алдалгүй хийх бүрэн боломжтой болж байна. Дезерет олон улсын байгууллага нь Сүхбаатар аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө 108 сая төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар