Цаг үеийн мэдээ

Шар будаа нь исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй ферулын хүчил, катехин зэрэг фенолт нэгдлүүдээр баялаг. Судалгаагаар ферулын хүчил нь шархны эдгэрэлт, арьсны эрүүл мэндэд тустайгаас гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн катехин нь цусан дахь хүнд металлуудыг өөртөө нэгтгэн хүнд металлын хордлого болохоос сэргийлдэг.

Нэг аяга (174 г) шар будаанд:

Илчлэг: 207 ккал

Нүүрс ус: 41 г

Эслэг: 2.2 г

Уураг: 6 г

Өөх тос: 1.7 г

Фосфор: 25% (өдрийн зөвлөмж хэмжээний)

Магни: 19%

Фолийн хүчил: 8%

Төмөр: 6%

Бусад будаануудтай харьцуулахад шар будаа нь төгс уургийг илүү агуулдаг.

Шар будаа нь эслэгийн агууламж өндөртэй тул цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тустай. Мөн гликемийн индекс багатай тул цусан дахь сахарын түвшинг огцом нэмэгдүүлдэггүй. Судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 105 өвчтөнд шар будаанд суурилсан өглөөний цайг хэрэглүүлэхэд хоолны дараа цусан дахь сахарын хэмжээ буурч байсан байна.

Шар будаанд агуулагдах  уусдаг эслэг нь  холестеролын түвшинг бууруулдаг.

Шар будаа нь глютен агуулдаггүй тул глютенд харшилдаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Эх сурвалж: healthline.com

Таны сурталчилгаа