Цаг үеийн мэдээ

Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тусламжийн хүрээнд 188,370 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан  2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авлаа. Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт тусгайлан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна. 

Таны сурталчилгаа