Сүүлийн 24 цагт 15 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 934 болов.
Өмнө өгсөн мэдээллээр бол нийт нас баралт 1007 болох байсан ч ковидын бус шалтгаанаар нас барсан 73 нас баралтыг тооноос хасч 934 хэмээн бүртгэхээр болжээ.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
50.5 % нь Зүрх судасны өвчин
16.0 %- Чихрийн шижин
9.5 %- Бөөрний эмгэг
7.9 %- Элэгний эмгэг
7.3 % - Мэдрэлийн эмгэг
5.4 %- Хавдар
3.5 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 76.9 %
Ковидын шалтгаанаар нас барсан 23.1 % -ийг эзлэж байна.