Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа. 

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна.  

Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад: 

 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо хийх 

 2 удаагийн хамгаалах хэрэгсэл  

Өдөр бүр 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах   

 Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц   

ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.

May be an image of text

Таны сурталчилгаа