Цаг үеийн мэдээ

Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох хүрээнд  Монголын худалдааг дэмжих (TRAM) төслийн дэмжлэгтэйгээр Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер байгуулагдан ажилласны дүнд Европын холбооны улсууд руу гоо сайхны бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо.

"Хээлэн мэйд" ХХК-ийн "Мянгат" эсгийтэй саван Европын холбооны гоо сайхны бүтээгдэхүүний шаардлагыг хангаж, худалдаалах зөвшөөрлөө авснаар манай улсаас Европын холбоонд бүртгэгдсэн анхны арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн болов. Түүнчлэн "Лхамур", "Инару", "Гилгэрэм", "Хайтанс", "Үүлэн" брэндүүд экспортын эрхээ авахаар ажиллаж байна.

Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерийн гишүүн компаниуд ирэх оны 3 дугаар сард Италийн Болонъя хотод зохион байгуулах дэлхийн гоо сайхны салбарын тэргүүлэх арга хэмжээ болох "Cosmoprof"-д албан ёсны худалдаалах зөвшөөрөлтэй 20 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцохоор бэлтгэл ажлаа хангаж эхэллээ.

Таны сурталчилгаа