Монгол Улсад Таеквондогийн спорт үүсэн хөгжсөний түүхт 30 жилийн ойн баярт мэдээ үргэлжилсээр байна.
Хэдхэн сарын өмнө тус холбоо анхны гавьяат дасгалжуулагчаа баяр хөөртэйгээр угтан авч байсан бол өнөөдөр МҮОХ-ны дээд шагнал болох "Олимпын Алтан Од" одонг Монголын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч асан Д.Энхбат гардан авлаа.
"Олимпын Алтан Од" одонг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өглөө.