Цаг үеийн мэдээ

Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагт хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах боломжийг бий болгохоор Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин Хөвсгөл аймагт суурьшин ажиллаж байна. 

Тэрбээр ирснээсээ хойш Хөвсгөл аймагт хөхний хорт хавдрын хагалгаа, ходоодны хорт хавдрын мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийгээд байна. 

Энэ удаа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дэд захирал, Анагаах ухааны доктор, эмч Ч.Энхболдтой хамтран хавдар бүхий элэгний баруун дэлбэн тайрах мэс заслыг амжилттай хийжээ. 

  

Таны сурталчилгаа