92 кг-ын жинд ДАШТ-д анх удаа зодоглож буй “Хасу-Мегастарс” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох тэгшитгэлийн барилдаанд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Жейден Кокстой зоримог шийдэмгий барилдсан ч 2:13-аар ялагдлаа. Алдарт бөх Кокс шигшээд шалгарвал манай бөх маргааш дагах барилдаан хийнэ.