Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ Норвегийн нийслэл Ослод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Токио-2020” олимпын наадмын тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл манай бөхчүүдийн салхийг хагалж дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр шөнө ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга Казахстаны Олег Болтинтой хүч үзэхээр болов.