Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр 1/8 шигшээ барилдаанд өрсөлдөөн ихтэй Оросын аваргаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүж, жилийн өмнөөс Беларусийн нэрийн дор барилдах болсон якут бөх Арыйан Тютринд 1:3-аар ялагдлаа. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тохиолдолд дагах барилдаан гарна.