Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Өлзийсайханы Батзул манай бөхчүүдийн салхийг хагалж ялалт байгууллаа. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Канадын Ниса Преет Сингх Рандавыг 10:0 буюу оноогоор цэвэр ялснаар 1/8 шигшээд олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын алдарт Кайл Снайдертай хүч үзнэ.