“Осло-2021” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров. Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийнэ. Ө.Батзул Македоны Магомедгажи Нуровтой, Э.Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагахад барилдах юм. Хэрэв манай бөхчүүд өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Харин ОУХМ Б.Батмагнайг ялсан ОХУ-ын Е.Жербаев хагас шигшээд Кыргызстаны Э.Ахматалиевт, Э.Сумъяаг ялсан ОХУ-ын О.Хорашевцева Японы Ц.Сакүрайд ялагдснаар манай бөхчүүд тэмцээнээ өндөрлүүлэв.