"Осло 2021" ДАШТ-ий Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул дагах барилдаанд Македоны дагестаны легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр илүүрхснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Ингэснээр манай бөх шөнө медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ.