"Осло 2021" ДАШТ-ий 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Энхбатын Гантуяа өчигдөр АНУ-ын Кайл Мираклэд ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар өнөөдөр дагах барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялав. Ингэснээр тэрбээр манай цагаар шөнийн 00:00 цагаас хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Лаис Нуньес Де Оливейратай хүч үзнэ.