Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвегийн нийслэл Осло хотноо үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -62 кг жинд зодоглосон Э.Гантуяа дагах барилдаанд залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялав.
Ингэснээр тэрээр Улаанбаатарын цагаар 00:00-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Лаис Нуньес Де Оливейратай барилдана.
Мөн эрэгтэйчүүдийн -97 кг жинд зодоглосон Ө.Батзул дагах барилдаанд Умард Македоны Магомедгажи Нуровыг 6:0-ээр илүүрхсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Хүрэл медалийн төлөө Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ.
Харин өнөөдөр зодоглосон Д.Отгонжаргал, Н.Загардулам нар шөвгийн наймд шалгараад байна.
Эх сурвалж: МЧБХ