Цаг үеийн мэдээ

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэгийн Ослогоос Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпын жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол.  

Э.Даваачимэг өчигдөр тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг 11:0-ээр ялсан ч шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн аварга, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга Энэтхэгийн Аншуд 1:5-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг 10:0-ээр, хүрэл медалийн төлөө 2020 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винникийг 

 хүндхэн барилдааны эцэст 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо.

Таны сурталчилгаа