Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбоо (WBPF)-ны 12 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 10-р сарын 4-6 ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ДАШТ-д нийт 26 орны 270 тамирчин 42 ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсаас 10 тамирчин 18 ангилалд өрсөлдөж 3 Алтан медаль, 6 Мөнгөн медаль, 3 Хүрэл медаль, 1 шагналт 4-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ.
-Men's senior fitness open ангилалд Э.Лхагва-Очир Алтан медаль,
-Men's master bodybuilding 50-60 years old, up to 80kg ангилалд С.Дуламрагчаа Алтан медаль,
-Ladies women's model physique 30-40 years ангилалд Б.Бадамханд Алтан медаль,
-Women's senior fitness open ангилалд Т.Болор Мөнгөн медаль,
-Women's junior fitness up to 21years ангилалд Т.Болор Мөнгөн медаль,
-Men's senior fitness open ангилалд Ж.Баянмөнх Мөнгөн медаль,
-Women's senior model physique up to 155cm ангилалд Д.Энхбилэг Мөнгөн медаль,
-Women's senior model physique up to 170cm ангилалд Б.Бадамханд Мөнгөн медаль,
-Ladies women's model physique over 40 years ангилалд З.Оюун-Ундрах Мөнгөн медаль,
-Women's senior fitness open ангилалд Д.Энхбилэг Хүрэл медаль,
-Women's senior sport physique up to 165cm ангилалд Т.Болор Хүрэл медаль,
-Women's senior model physique up to 160cm ангилалд З.Оюун-Ундрах Хүрэл медаль,
-Эмэгтэй багийн дүнгээр 🥉Хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.