Цаг үеийн мэдээ

Бүх Хятадын 14-р спартикадын чөлөөт бөхийн тэмцээн Шанши мужийн Шиян хотод саяхан явагджээ. Өндөр шалгуур, үлэмж шагналтай уг тэмцээнээс Өвөр Монголын эрэгтэй багийн тамирчид 1 алт,  2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Алтан медалийн эзнээр Мөнхзаан 74 кг-д тодорсон бол мөнгөн медалийг Гансүх 86 кг-д, Бөх-Эрдэнэ 125 кг-д, хүрэл медалийг Сүмбэр 125 кг-д, Хасбагана 65 кг-д тус тус хүртэв. Сонирхуулахад Мөнхзаанаас өмнө Өвөр Монголын багаас Хувьсгалт, Цогбаяр нар л Бүх Хятадын спартакиадад түрүүлсэн түүхтэй.

Эмэгтэй багийн тамирчин, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чандганцагаан 76 кг-ийн жинд Токиогийн олимпын хүрэл медальт Жоү Чянийг ялж ӨвөрМонголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны алтан медаль зүүлээ. Мөн Боли 62 кг-ийн жинд хүрэл медаль авсан байна. Эмэгтэй багийн дасгалжуулагчаар Монгол Улсын ОУХМ Цагаанбаатарын Оюунболд уригдан ажиллаж анхны алтан медаль хүртсэнд Өвөр Монголын БТС-ын хамт олон МЧБХ-нд талархлаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Таны сурталчилгаа