Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн “Шинэгэгээн” ХХК-ийн сүлжээний инженер, Монгол улсын Соёлын Тэргүүний ажилтан Эрдэнээ овогтой Очирсайхан нь Дэлхийн А зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэг 20 гаруй жилийн түүхтэй, Дэлхийн дуурийн дуулаачдын дунд зохиогддог Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingos Operalia” мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны эцсийн шатанд дэлхийн 770 дуучдаас шилдэг 34 дуучинд шалгарч эх орноо төлөөлөн ОХУ-ын Их театрт дуулахаар болжээ.

Авьяаслаг дуучинд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар баяр хүргэн уралдаандаа амжилттай оролцоод ирэхийг ерөөж мөнгөн дэмжлэг үзүүллээ. 

Таны сурталчилгаа