Герман улсын "Denkpharma GmbH&Co.KG" эм үйлдвэрлэгчээс Лозар-Денк, Колозартан-Денк шахмал эмийн идэвхт бодис Лозартан калийн найрлагад 4-хлор-азидометилтетразол гэх хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул бүтээгдэхүүнийг Олон улсын зах зээлээс эргүүлэн татаж байгаа мэдэгдлийг ирүүлсэн байна. Иймд дээрх эмийн бүтээгдэхүүнийг импортлогч, ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран Монгол улсын зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүллээ.