АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд 10-р сарын 25-наас 31-ны хооронд Улаанбаатар хотноо болох билээ.
Тэгвэл манай шигшээ баг 10-р сарын 11-ны өдрөөс эхлэн 27 тамирчин болон албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотноо тусгаарлагдаж бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна. Өдрийн нэгээс хоёр бэлтгэлийг өөрсдийн талбайдаа хийж байгаа юм.
10-р сарын 25-нд Тайланд
10-р сарын 28-нд Малайз
10-р сарын 31-нд Лаосын шигшээ багуудын эсрэг тоглох юм.