Цаг үеийн мэдээ

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй 9 тамирчин Серби улсын Белград  хотноо 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид маргааш Европыг зориход бэлэн болжээ. 

Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд /МБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, Х.Нямбаатар, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх, Н&Н ХХК-ийн захирал М.Баянмөнх /пүрэв гарагт /2021.10.14/ баг тамирчдаа хүлээн авч тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 

Монголын баг тамирчид маргааш /2021.10.16/ өглөө Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Европыг зорин нисэх юм.

Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.

“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат, ДАШТ ний зохион байгуулах хороонд Монгол улсаас анх удаагаа иОлон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм. 

Эрэгтэй баг тамирчид: 

48  кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/

51 кг-д Хархүүгийн Энмандах  /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /

54 кг-д  Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/

57 кг-д Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин

60 кг-д Оюунбаатарын Тулга  /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/

63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/

67 кг-д Баатарсүх Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо,  “Капитрон банк”-ны тамирчин 

71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/

75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  “Хангарьд” спорт хорооны тамирчин/Batkhuu Otgon Erdenebayar Bold Erdene Sainbileg Purevdorj Serdamba Enkhbat Nergui Tsolmonbayar Enkhbaatar

Таны сурталчилгаа