Цаг үеийн мэдээ

Франц Улсын нийслэл Парис хотноо "Парисын гранд слам" тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ хоёр өдрийн турш өрсөлдөж байна.

Тэгвэл тэмцээний -73 кг жинд зодоглосон Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Оросын Евгени Прокопчуктай хийж ялагдлаа.

Их дуулгад манай улсын 23 тамирчин оролцохоос өнөөдөр -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар зодоглож эхний өрсөлдөгчөө ялсан байна.

Таны сурталчилгаа