Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж байгаа Монголын анхны тамирчин Д.Батгэрэл ээлжит тулаанаа хийж, яллат байгууллаа. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын тамирчин Брандон Дэвис байсан бөгөөд тулаан ердөө хоёр минут үргэлжилсэн байна.
Тулааны эхний хоёр минутад манай тамирчин илт давуу тоглолтыг үзүүлж, ээлж дараалан хүчтэй цохилтууд илгээсээр өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд нийт дөрвөн тоглолт хийж үүний гуравт нь ялаад байна.
Хоёр тамирчны тулаан АНУ-ын Лас Вегас хотод "UFC Fight Night: Holm vs. Dumont" буюу "UFC Fight Night 195" арга хэмжээний үеэр болжээ.