Цаг үеийн мэдээ

2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах харилцан ойлголцлолын  санамж бичиг байгуулсан.

Тус санамж бичгийн хүрээнд Монголдоо анх удаа манай аймагт Хүүхдийн төмөр зам байгуулахаар болж бүтээн байгуулалтын ажил Дархан сумын 14 дүгээр баг Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн юм.

Дархан хотын хүүхэд багачуудын ойн өдрөөрөө 34 хүний суудалтай 10 морины хүчин чадалтай ОХУ-ын Камбарскийн заводод бүтээгдсэн галт тэрэгт сууж Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгээр нийт 2,3 км урттай төмөр замаар аяллаа.

Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт 4 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээжээ.

“Хүүхдийн төмөр зам” сургалтын төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаагийн нэрэмжит болгожээ.

Таны сурталчилгаа