Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрээс бусад газар байнга амны хаалт зүүх, тэгэхдээ үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүлсэн. Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн уриалгыг дэмжин, ажлын байрандаа үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, аюулгүй байдлаа ханган ажиллаж байна.
Амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж:
Хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
5-аас дээш хүнтэй уулзсан тохиолдолд заавал солих,
Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
Даавуун амны хаалтыг солих бүрдээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
Цэвэр болон бохирдсон амны хаалтыг холихгүй байх.
Амны хаалтад тавигдах шаардлага:
Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
Хамрын хэлбэр гаргасан байх,
Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,
Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,
Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,
Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.
Хэмжээ: Насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.
Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарладаг. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт зүүх юм. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс хамгаалж чадна.