Ардын хувьсгалын 100 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлсэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат Осгондаваагийн Эрдэнэбатад “Аймгийн Арслан” цол, зургаа даван үзүүрлэсэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат Бат-Эрдэнийн Түвшинтөгсөд “Аймгийн Заан” цол аймгийн Засаг даргын захирамжаар олгосныг өнөөдөр гардуулан өглөө.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн баяр наадмаар түрүүлж үзүүрлэн шинээр цол авсан бөхчүүдэд бөхийн ёс жудгийг сахин, цаашид урамтай сайхан барилдаж, улсын цолонд хүрэхийг хүслээ. Тэрбээр цаашид бөхийн барилдааныг энэ жилийн наадмынх шиг шударга, үнэн хүчийг үзсэн, ард түмний хүлээлтэд нийцсэн найраагүй наадам зохион байгуулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.