Цаг үеийн мэдээ

Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Танхимын болон тулааны спортын наадам энэ оны гуравдугаар сард болох байсан ч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2022 оны гуравдугаар сард зохиогдохоор болсон. Гэвч цар тахлын аюул холдох нь байтугай улам идэвхжсээр байгаа тул тус наадмыг дахин хойшлуулж, 2023 оны арваннэгдүгээр сард зохиох шийдвэрийг Азийн олимпын зөвлөлөөс гаргалаа. 

Тайландын Бангкок, Чонбури хотууд хамтран зохион байгуулах энэхүү наадам 2023 оны арваннэгдүгээр сарын 17-26-нд явагдах урьдчилсан товтой байна. Тайландын ҮОХ-ны хүсэлтээр дээрх шийдвэрийг гаргажээ. Тайландад мягмар гарагт Ковидын 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Манай тамирчид тус наадамд спортын 27 төрөлд оролцох боломжтой бөгөөд наадмын бүртгэл явагдаж байв.

Таны сурталчилгаа