Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах өрхийн эрүүл мэндийн төвд хүн нас барсан хэрэг гарчээ. Тухайн иргэн вакцины 3-р тунгаа хийлгээд 20 минутын дараа ухаан алдаж улмаар нас баржээ.

Энэ талаар Баянзүрх дүүрэгт байрлах өрхийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад: " Өчигдөр  15.00  цагийн орчимд 73 настай, эрэгтэй Р нь Файзер вакцины 3 дахь тунг хийлгээд, 20 минут ажиглалтад байж байгаад гэр рүүгээ явахаар гадаа гараад,  ухаан алдсан. 

Түүний хувьд дархлаажуулалтын өмнөх 2 тунд ямар нэгэн урвал сөрөг нөлөө илэрч байгаагүй гэсэн. Вакцин хийхийн өмнө даралт, амин үзүүлэлтүүдийг шалгахад зүгээр байсан. Хууч өвчтэй байсан үгүйг мэдэхгүй. Мөн хувь хүний нууц учир мэдээлэх боломжгүй. Цагдаа хуулийн байгууллага шалгалт явуулж дуусаад хэлнэ" гэлээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өрхийн эмнэлэгт хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл энэ сарын 25-ны өдрийн 15:23 минутад ирсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хорооны өрхийн эмнэлэгт Баянзүрх дүүргийн оршин суугч 73 настай эрэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан" гэлээ.

Хэргийг  харьяа дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна. 

Таны сурталчилгаа