Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Үндэсний Бөхийн Улсын Харцага Ишийн Ламаажавын нэрэмжит хандивын үйл ажиллагаанд зориулсан хүчит бөхийн барилдаан 2021 оны 10 сарын 29-ны баасан гарагт Өмнөговь аймагт зохион байгуулагдана.
Барилдааныг Өмнөговь аймгийн бөхийн холбоо, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газар, Булган сумын Засаг Даргын Тамгын газар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Хүрлээ, Говийн хүчтэн дэвжээ хамтран зохион байгуулж байна.
Барилдах бөхчүүд Ковид 19-ын шинжилгээнд хамрагдсан байх ба барилдаан үзэгчгүйгээр болно хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Тус барилдааныг Зөгий.мн сайт, Малчин телевиз шууд дамжуулан хүргэнэ.