Цаг үеийн мэдээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 2021 оны хэрэглэлтэй хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах “Пауэрлифтинг”-ийн тэмцээний М1 -120 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээн Бүгд найрамдах Литва улсын Вилньюс хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэрбээр 255 кг шахсан амжилтыг үзүүлсэн юм.

Хошууч А.Отгонбаяр пауэрлифтингийн Азийн аваргаас 4 алт, 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 алт, 6 мөнгөн медаль хүртэн 2021 онд пауэрлифтингийн “Спортын мастер” цол хүртсэн гэж  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа