Цаг үеийн мэдээ

Улсын II-р төв эмнэлгийн мэс заслын эмч нар Монголд анх удаа нойр булчирхайн толгой хэсгийг тайрах Випплийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Панкреатодуаденоэктоми буюу Випплийн хагалгаа нь хэвлийн хөндийд хийгдэх хамгийн том мэс заслуудын нэг бөгөөд нойр булчирхайн толгой хэсгийн хавдар, цөсний ерөнхий сувгийн төгсгөл хэсгийн хавдар, фатеровын хөхлөгийн хавдар, дээрх гэдэсний хавдрын үед хийгддэг хүнд мэс засал юм.

Энэ мэс засал нь хагалгааны үеийн болон дараах хүндрэл ихтэй, анатомийн хувьд өөр өөр эрхтэнг хооронд залгадаг нарийн төвөгтэй мэс ажилбар юм. Дээрх мэс засал янз бүрийн хувилбараар хэд хэдэн томоохон эмнэлэгт амжилттай хийгдсээр ирсэн.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр Монгол Улсын хэмжээнд анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ.

Таны сурталчилгаа