Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны эрэгтэйчүүдийн ДАШТ Серби улсын Белград хотноо үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр /2021.10.27/ 48 кг, 60 кг, 71 кг, 86 кг жингийн тамирчдын тулаан болно.
Энэ өдөр ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-д Непалийн Рабин Тапатай, ОУХМ О.Тулга 60 кг-д Тринидад Тобаго улсын тамирчин Доннел Филиптэй тус тус тулалдана. Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөсөн байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын эрхээ авсан ч Белградыг зорих замдаа “Covid-19” халдвар авсан учраас нутагтаа эргэн ирсэн билээ.
Өчигдөр 51 кг-д өрсөлдсөн Х.Энхмандах Азербайжаны боксчин Масуд Юсүфзадатай хүч үзэж 4:1-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Харин ОУХМ Б.Мишээлт 63,5 кг-д Грекийн тамирчин Василейос Макригианг эхний тулаандаа 5:0-ээр ялж, дараагийн даваанд Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана.
Мөн 67 кг-д хүч үзсэн Б.Чинзориг эхний өрсөлдөгчөө ялсан бөгөөд 2 дугаар тойрогт Италийн Винсензо Мангиасапретэй тулалдана.