Гепатит В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет, ХӨСҮТ-ийн амбулаторын 114 тоот өрөөнд хийж байна. Нийт 3 удаагийн тун хийгдэх бөгөөд 1 удаагийн тун нь 5,000 төгрөг. Та вакцинаа хийлгэхээр ирэхдээ В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Нийт 3 тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтоно.