Цаг үеийн мэдээ

Азийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт учраа таарсан Монгол, Малайзын шигшээ багуудын тоглолтод Малайзын баг 0:1-ээр хожлоо. 

Малайзын баг эхний хагаст тэргүүллийг авсан бөгөөд үндсэн цаг дуустал үр дүнгээ хамгаалсанаар хэсгийг зургаан оноотой ганцаар тэргүүлэх болов. 

Манай 23 насны шигшээ өмнө нь 2017 онд Малайзтай мөн энэ тэмцээний хүрээнд учраа таарч 2:0-ээр хожигдож байсан юм. 

Таны сурталчилгаа