Сүхбаатар аймагт олон улсын стандартын 6 замтай, 25x15 метр харьцаатай усан сан, душ, саун, оффис, заал, кофе шоп бүхий УСАН СПОРТЫН ТӨВ ашиглалтад орлоо. Энэхүү төвд хүүхэд, залуус спортоор хичээллэж, бие бялдраа хөгжүүлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тухтай орчин бүрджээ. 2019 онд Усан спортын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн, 2020, 2021 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатар аймагт зохион байгуулаад байна. Энэ жилийн тэмцээнд Сүхбаатар аймгаас хоёр дасгалжуулагч, 12 тамирчин оролцож улс, бүс, тив дэлхийд өрсөлдөх гараагаа эхлүүлж байна.