МХБХ эдгээр өдрүүдэд Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтуудыг эх орондоо зохион байгуулж байгаа бол Монгол шүүгчид тус тэмцээний өөр нэгэн хэсгийн тоглолтуудыг амжилттай шүүн явууллаа.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ болон элит туслах шүүгч Э.Ариунболд нар Япон улсад явагдсан "K" хэсгийн тоглолтуудыг дэнсэлж дуусаад эх орны зүг хүлгийн жолоо залаад байна.
Б.Хаш-Эрдэнэ Япон болон Хонг Конгийн шигшээ багуудын талбайн шүүгчээр ажиллаж, өмнөх хоёр тоглолтод дөрөвдүгээр шүүгчийн үүргийг гүйцэтгэсэн юм.
Харин Э.Ариунболд хоёр ч тоглолтод туслах шүүгчээр ажиллаж Монгол эх орон, мэргэжил нэгт нөхдийнхөө нэр төрийг өргөж амжилттай шүүлт үзүүллээ.