Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний 5 дахь өдөр манай улсын 3 боксчин тулалдлаа.
60 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь тулаандаа Финландын тамирчин Хатаевтай тулалдсан юм. Тулааны 3-р үед манай тамирчны хөмсөг задарч улмаар эмч шүүгч тоглолтыг зогсоож Финландын тамирчин ялалт авлаа.
Тулааны явцад хөмсөг задарч эмч шүүгч тулааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн учир хажуугийн шүүгчдийн оноог тооцолгүйгээр шууд ялалтыг эсрэг тамирчинд өгдөг дүрмээр энэхүү тоглолт шийдэгдсэн юм. Ингэснээр спортын мастер О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлж байна.