Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос УРИАЛГА гаргалаа. 

Уриалга 

Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 5-ны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө болно. 

Энэхүү барилдааныг төрийн байгууллагуудын шийдвэрийн дагуу 50 хувийн дүүргэлттэй, үзэгчтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд бөхийн хорхойтон, үзэгчид маань:

- Ковид19 цар тахлын гуравдугаар тунд хамрагдсан бичиг, эсвэл ПГУ /PCR/ болон түргэвчилсэн шинжилгээний хүчинтэй бичгийг заавал авчирч нэвтрэх

- www.ticket.mn цахим хуудсаас тасалбараа захиалах

- Барилдаан эхлэхээс 30-60 минутын өмнө Монгол бөхийн өргөөнд ирсэн байх шаардлагатайг анхаарна уу. Мөн төрийн хүндэтгэлийн барилдаан учир бүгд монгол дээлтэй ирэхийг уриалж байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа