Цаг үеийн мэдээ

“Белград-2021” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан жингийн шатны барилдаан боллоо. 61 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн спортын мастер Нармандахын Наранхүү хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялснаар хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевтай хүч үзнэ.

Таны сурталчилгаа