Цаг үеийн мэдээ

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Агиймаа, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Ц.Наранчимэг, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Ц.Отгонцэцэг, Т.Гантуяа нар Завхан аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт (НЭ)-т дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.

Дэмжлэгт хяналтын үеэр эх, хүүхдийн эмч, мэргэжилтэн нарт Нярайн амьсгал хямралын хам шинж, Нярайн шарлалт, Нярайн зүрх уушгины амилуулах тусламж, Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, Хүүхдэд тохиолдох Ковид 19 халдварын оношилгоо, эмчилгээ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт, тооцох арга, Эрүүл мэндийн сайдын 207, 503 тоот тушаалын талаар сургалт зохион байгуулсан.

 

Таны сурталчилгаа