Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн “Бургасны хүрээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Ховд аймгийн Жаргалант сумаас Говь-Алтай аймгийн Бугат сумын чиглэлд зорчиж явсан 4 иргэн, 1 автомашинтай сураггүй болсон тухай мэдээллийг 11 сарын 16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат иргэн Д /34 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/, Ө /32 настай, эмэгтэй/, Л /31 настай, эмэгтэй/ нарыг 11 сарын 16-ны өдрийн 15:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:00 цагт Бугат сумын Биж багийн “Бор гүвээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/-аас эсэн мэнд олсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.